Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын 20-иод гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN

 Улсын Их Хурлын зарим гишүүн ЖДҮХС-гийн асуудлаар Төрийн ордны хуралдааны В танхимд хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/2292396807664826/

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сангаар дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн ч УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс авсан ёс зүйгүй үйл явдал болсон. 

Тиймээс нэр бүхий 20-иод гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нэр бүхий гишүүдийг прокурорын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ж.Мөнхбат: Хэвлэлээр олон нэр явж байна. Яг хэн хэн шалгагдаж байгааг сайн мэдэхгүй байна. ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэсэн санаачилга гаргаж байгаа нь энэ. Сүүлийн үед ЖДҮХС-гийн дуулианыг намдаах, бүдэгрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас ч тодорхой төсөв гаргаж ажиллаж байгаа тухай мэдээлэл байна. Тиймээс энэ асуудал чимээгүй болоод өнгөрчихвий, Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.

-Та нар сандал ширээний асуудал ярихаараа ард түмэн гээд ороод ирдэг. Гэтэл бодит байдал дээр утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэд утаандаа хордож байхад хэн нь ч утааны талаар ярихгүй юм?

-Ж.Мөнхбат: Бид сандал ширээний асуудал яриагүй. Зарчим ярьж байгаа. Утаатай тэмцэх нь Засгийн газрын хийх ажил. Утаатай тэмц гээд хөрөнгө мөнгийг тусгаад өгсөн. Тиймээс Засгийн газрыг ажлаа хийгээч гэж шахаж байгаа. Харамсалтай нь Засгийн газар нь ажлаа хийхгүй, сайдыг томилоод өгье гэхээр чуулганд орж ирэхгүй байна.

Гэрэл зургийг mpa.mn

-Эмэгтэй гишүүдийг УИХ-д сууснаар эрчүүдийн дунд эвлэрүүлэн ажиллах гүүр нь болно гэж иргэд харж байсан. Гэтэл одоо эрчүүдийнхээ тоглоом болчихоод байх шиг?

-М.Билэгт: УИХ-д 12 эмэгтэй гишүүн бий. Төрийн ажлыг бид гацаагаагүй. Ихэнх эмэгтэй гишүүн маань төрийн ажлыг гацаахгүйг хичээж байгаа. 

А.Ундраа: Ёсзүй, зарчмын асуудал ярьж байгаа болохоос биш эмэгтэй гишүүд ийм зарчим баримтална, эрэгтэй гишүүн нь ийм зарчим баримтална гэсэн зүйл байхгүй. Үүнд ямар нэг хүйсийн ялгаа гарах ёсгүй. Аливаа асуудалд эмэгтэй, эрэгтэй гэлгүй зарчмын дагуу л ажиллах ёстой.

Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед ард түмэн гэж ярихаа боль гэсэн хандлага гараад байна. Харин ч ярих ёстой. Мөн ард түмэнд очих ёстой зээлийг нь авчихаад ард түмэн гэж ярьж байвал харин түүнийгээ болих ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд өнөөдрийг хүртэл ирц бүрдүүлж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суун, хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал байна.

УИХ-аас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Тиймээс Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газрын шууд харьяанд байгаа Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар үүнийг хангалттай шалгаад нотлоод гаргаад ирэх боломж нь, ШҮД нь Засгийн газарт байгаа.