2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим албан тушаалтанд яллах дүгнэлт үйлджээ

ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зургийг www.mpa.mn

Нийслэлийн Прокурорын Газраас олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнд:  Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хэргээс:

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”,  Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
 Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяаллах шүүхүүдэд шилжүүллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар

x