Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт гурван сартай хүүхдийг эмчлүүлж байх үед тог тасраагүй"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт энэ сарын 6-ны өдөр гурван сартай хүүхэд ирж эмчлүүлж байхад эмнэлгийн тог тасарсаны улмаас аппарат тасалдаж, хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Хүүхэд эмнэлэгт тэр өдөр өглөө 8 цаг 10 минутад биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирээд, 10 цаг 40 минут хүртэл хоёр цаг аппаратанд ороод нас барсан байна. Тэр үеэр тог тасраагүй.

Тэр өдөр нь аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг ирж нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан. Үргэлжлүүлэн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон байна" гэв.