Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 11
iKon.MN

Блю Скай зочид буудлын 3-н давхрын хурлын танхимд 

09:00 цагаас Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж буй "Санхүүгийн салбарын комплаенс форум 2018" арга хэмжээ болно.

МУИС-ийн шинэ номын сангийн хоёр давхрын 202 тоотод

09:00 цагаас "Бид ирээдүйн нобелийн шагналтнууд" шинжлэх ухааны лекц, өдөрлөг болно.

Говь ХК үйлдвэрийн байр Мираж ресторанд

09:00 цагаас "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган" болно.

МҮХАҮТ-ын хурлын зааланд

09:00-18:00 цагаас "Хуульчийн нийгмийн хариуцлага-Про боно" чуулга уулзалт болно.

Чингис зочид буудалд

09:30-17:00 цагийн хооронд "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөн болно.

Corporate Convention center-т

10:00 цагаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Ногоон гэрэл-цагаан шугам 2018" тэмцээн болно.

MN мэдээллийн төвд

11:00 цагаас Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга, талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яамны гадна талбайд

12:00 цагаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд Иж бүрэн тоноглогдсон лабораторийн автомашин гардуулна.