Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮ-ийг жүүд болгочих вий

Ж.Баяр, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газар, УИХ-ын гишүүд зээл авсан асуудал эрчээ авлаа. Мэдээлэлд ойр хүмүүс албан тушаалын нөхцөл байдлаа ашиглаж авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж байвал шалгах ч, шийтгэх ч ёстой. Гэхдээ энэ бол нийтдээ 20 орчим хүний тухай яриа. Харин энэ хэрэгт холбогдуулан тухайн сангаас зээл авсан эгэл жирийн мянга, мянган зээлдэгчдийг шалгаж байгаа мэдээлэл дуулдаж байна. АТГ байтугай цагдаад очоод хэдэн мэдүүлэг өгөхөд ямар их чирэгдэл гардаг билээ. 

Түүнээс гадна ер нь энэ дуулиантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн санг бүр алга болгочихож ч мэдэх юм. Өнгөрсөн сард УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж баталсан. Ингэхэд утааг бууруулах арга хэмжээнд зориулж гэр хорооллын 100 мянган айлын янданд бүрэн шатаах индукцийн төхөөрөмж тавих саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оруулж ирж байлаа. Нүүрс түлээд дээр нь цахилгаан зарцуулдаг аппарат тавина гэдэг бол хийрхэл гэхээсээ бизнес гэж харагдана. Тиймээс олон нийтийн эсэргүүцэл ч байсан.

Үр дүнд нь тэр ажилд зориулсан 50 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс улстөрчид зүгээр л хасчихсан юм. Ингээд Улаанбаатар хот утаатайгаа, утааг бууруулах ямар нэгэн ажил хийх төлөвлөгөөгүй хоцорсон. Энэ өвөл иргэдэд маскнаас өөр аврал алга. Мөнгийг нь хасалгүй харин тавигдсан төсвийнхөө хүрээнд өөр үр дүнтэй ажил хийж болох байлаа. Яг ийм зам руу ЖДҮХС-гийн асуудал орчих юм биш биз.

Тийм болохоор ЖДҮ-ийг жүүд болгочих вий гээд байгаа юм. Жүүдүүд өөрийн газар нутаггүй олон зуун жил бэдэн хэрж явахдаа очсон орон бүртээ тухайн үеийн ойлголтоор хүний нэр төрд хамгийн нийцэхгүй ажлуудыг хийдэг байж л дээ. Тэгэхээс ч өөр арга байгаагүй байх. Харин шоронгийн хуяг хийвэл авлига авах зэргээр хурдан баяжна. Худалдаачин, мөнгө хүүлэгчийн ажил эрхлэхээр дорхноо хөлждөг байв.

Үүнээс үүдэн тухайн нутгуудад жүүд хүмүүст шулууллаа гэх дургүйцэл, мөчөөрхөл гарч, үзэн ядалт бугшиж байсан юм. Уршиг нь хожим дэлхийн хоёрдугаар дайны үеэр тун эмгэнэлтэй илэрснийг мэдэхгүй хүн үгүй байх. Хэрэг дээрээ хэдэн сая жүүдүүдийн хэдхэн хувь нь л тийм ажил хийсэн байж таарна. Харамсалтай нь, бүгдээрээ хохирогч болсон билээ. Одоо ЖДҮХС-гийн бага хүүтэй зээлийг баахан хөрөнгөтэй хүмүүс авчихсан мэт ойлголт түгээд өнөөх жүүдүүдийн хувь заяаг давтах гээд явж байгаа дүр зураг нийгэмд ажиглагдаж байна. Гэмтэй хүмүүсийг нь шалгаад гэмгүйг нь орхиод явах биш, ерөөсөө л ЖДҮХС-гийн зээл гэх хадны мангаатай боллоо.

Уг нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж байж л ард нийтээрээ ажил төрөлтэй болох боломжтой. Үүнийг заавал олон улсын жишээ татаж батлах гээд байх шаардлагагүй. Өнөөдөр гудамжид гараад харахад л цайны газар, оёдлын цехээс эхлээд мал аж ахуй, фермер хүртэл олон хүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Өмд, оймсоо өөрсдөө хийхээс л ажлын байр нэмэгдэж, улсын хөгжил дээшилдэг.

Азийн олон орон зөвхөн гудамжны худалдаан дээрээсээ босч ирсэн гэж ярьдаг нь ийм учиртай. Манай улсын хувьд 2017 оны байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгж байгаагийн 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрийн 77 хувь буюу 60,330 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна гэсэн статистик судалгаа байна.

Хамгийн гол нь улсын нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт хамаарч байгаа юм байна. Өнөө бидний ярих дуртай уул уурхай, газар тариалангаас илүү оёдлын үйлдвэр, хоолны газар хамгийн олон ажлын байр бий болгож байгаа хэрэг. Тэгэхээр зөвхөн үүнийг хөгжүүлж байж л ядуурлаас гарах боломжтой. Одоо амьтан хүний хараал идээд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2017 оны хооронд улсын хэмжээнд нийт 7,540 төсөлд 742,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг байна. Түүний үр дүнд 40,628 ажлын байр шинээр бий болж 25,418 ажлын байр хадгалагдан үлдсэн мэдээлэл ч байна.

Ер нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэдэг бол олон жил яригдсан зүйл. Аль 1993 онд Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд хийсэн “АНУ-аас Монгол Улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зарцуулахаар тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яаманд Жижиг, дунд үйлдвэр, технологийн хэлтэс нэртэй байгуулж байжээ. Үүнээс хойш Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг 1999-2003, 2005-2010 онд хэрэгжүүлж байсан байх юм.

Харин 2000 онд Үйлдвэр, худалдааны сайдын А/23 тоот тушаал гарч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулсан нь өнөөгийн ЖДҮХС-гийн эхлэл болжээ. Албан ёсоор бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны А/01 тоот тушаалаар байгуулагдсан юм билээ. Түүнээс хойш хэд хэдэн яамны харьяанд очиж, тусдаа агентлаг болж явсаар 2016 онд эргээд ХХААХҮЯ-ны харьяанд ирсэн байна.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэр, технологийн хэлтэс нь 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон бие даасан хэлбэрээр бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн бол 2012-2014 онд Хөдөлмөрийн яам, 2014-2016 онд Аж үйлдвэрийн яамны нэгж болон үйл ажиллагаа явуулж байжээ.

2016 оноос эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэртэйгээр төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого боловсруулан ажиллаж байгаа аж. Яагаад ийм урт тайлбар хийх болов гэхээр ЖДҮХС бол нэг хүн байгуулаад хэсэг хүн хулгайлаад одоо баригдчихаад байгаа зүйл биш төрийн бодлогын түвшинд явж ирсэн зүйл юм гэдгийг тодруулах гэсэн санаа.

Дээр нь энэ ажлуудтай холбогдуулан өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулсан нь өнөөгийн ЖДҮХС-гийн эхлэл болжээ. Албан ёсоор бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны А/01 тоот тушаалаар байгуулагдсан юм билээ.

Түүнээс хойш хэд хэдэн яамны харьяанд очиж, тусдаа агентлаг болж явсаар 2016 онд эргээд ХХААХҮЯ-ны харьяанд ирсэн байна. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэр, технологийн хэлтэс нь 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон бие даасан хэлбэрээр бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн бол 2012-2014 онд Хөдөлмөрийн яам, 2014-2016 онд Аж үйлдвэрийн яамны нэгж болон үйл ажиллагаа явуулж байжээ.

2016 оноос эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэртэйгээр төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого боловсруулан ажиллаж байгаа аж.

Яагаад ийм урт тайлбар хийх болов гэхээр ЖДҮХС бол нэг хүн байгуулаад хэсэг хүн хулгайлаад одоо баригдчихаад байгаа зүйл биш төрийн бодлогын түвшинд явж ирсэн зүйл юм гэдгийг тодруулах гэсэн санаа. Дээр нь энэ ажлуудтай холбогдуулан өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай хууль, Инновацийн тухай хууль, Санхүүгийн түрээсийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль, Хоршооны тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж заримыг нь батлан гаргажээ.

Хөнгөлөлттэй зээл ядууралтай тэмцэх хамгийн гол зэвсэг гэдгийг хоёр хөрш маань ч хүлээн зөвшөөрч ажил хэрэг болгож байна. Энэ талаар манай сонинд мэдээлэл гарч байлаа. Эргээд сануулахад, өнгөрсөн онд Оросын иргэдийн орлого 1.45 дахин багассан бол нийт ард иргэдийнх тавны нэгийнх амьдрал нь 20 жилийн өмнөхөөс огт сайжраагүй гэсэн судалгаа гарчээ.

1988 онд буюу ЗХУ-ын үед 54 метр квадрат орон сууцыг 2.6 жилийн цалингаараа авч болохуйц байсан бол 2016 онд огт идэж уухгүй, өмсөж зүүхгүйгээр 13 жил зүтгэж байж авах байдалтай болсон байна. Өнгөрсөн жил ОХУ-ын иргэдийн дундаж цалин 32,220 рубль болсон бол Москва хотод хоёр өрөө байрны дундаж ханш таван сая рубль болоод байгаа юм.

Тиймээс тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин зургаан жилийн дотор ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, 2020-иод оны дунд гэхэд хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1.6 дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа. Энэ хүрээнд тэрбээр өнгөрсөн жил банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, ядуу хүмүүст зориулсан банк байгуулах тогтоолд гарын үсэг зурсан нь дэлхий нийтийг анхаарлыг багагүй татаж байлаа. Тус байгуулагдах банкнаас иргэд хоёр сая рубль буюу 80 сая орчим төгрөгийн хүүгүй зээл авах боломжтой бөгөөд банкны алдагдлыг төрөөс нөхөж байх журам гаргасан юм.

Путиний энэхүү шийдвэр нь Дэн Сяопины хэрэглэсэн аргыг санагдуулж байгааг судлаачид хэлж байна. Өмнө нь Хятадад 300 сая хүнд барьцаагүй, хүүгүй зээл өгч байжээ. Энэхүү алхам нь өнөөдрийн Хятад Улсын амжилтын үндэс суурийг тавьсан гэдэг. Нэг үгээр дээр дурдсан хоёр хөршийн зээлийн бодлого бол манайхаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл юм аа. Тэгж байж улс орон ядуурлаас гарахаар зогсохгүй хөгжиж дэвшинэ гэдгийг ойлгож байгаа хэрэг.

Үйлдвэржсэн, хөгжсөн орнуудад ч авч хэрэгжүүлдэг шилдэг арга нь энэ юм байна. Тэд хүүгүй зээл өгч байгаа бол манайд гурван хувийн хүүтэй өгч байгаа л ялгаатай. Харин одоо хэдэн хүн тэндээс хууль зөрчөөд авчихсан байж магадгүй гээд бүрмөсөн алга болгочихвол эргээд уул уурхайн хэдэн орд газраа харсан гурван сая хүнтэйгээ л үлдэх болно. Тэгж ч магадгүй дүр зураг үүсээд байгаа болохоор үүнийг бичлээ.

Зураг