Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн /АШУҮИС/ шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. АШУҮИС-ийн цогцолбор сургууль нь Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа юм.

Тус сургууль цар хүрээгээ өргөжүүлж, найман бүрэлдэхүүн сургууль барихаас  Анагаах Ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг ийнхүү дуусгажээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Ирэх оны 5 сард сард АШУҮИС-ийн эмнэлэг, сургууль бүхэлдээ ашиглалтад орно.​ Ингэснээр салбарын боловсон хүчний чанар, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрахын зэрэгцээ ард түмэндээ үйлчилдэг Япон стандартын эмнэлэгтэй болно" гэв.

Энэ хичээлийн байранд 3,000 гаруй оюутан суралцана. Мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхмүүдийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, олон улсын стандарт, жишгийн дагуу тохижуулжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Харин Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгээр жилд 110,000 гаруй хүн үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийлгэх аж.

Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж, анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч, шинэлэг юм. 

АШУҮИС нь Монголд анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа билээ.

Фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг