Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоороо баталсан билээ.

Ингэснээр Монгол Улс 11 зорилт бүхий бодлогын баримт бичигтэй болж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг тодорхой стратегийн дагуу 2023 он хүртэл хоёр үе шаттай явуулах боломж бүрдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх нэвтрүүлгийг хүргэж байна.