Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн мисс"-ийн титэм Мексик бүсгүйд шилжив

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Хайнан арал дээр орших Саньяа хотноо өнгөрсөн нэг сарын турш зохион байгуулагдсан Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч өчигдөр тодорчээ.

Тодруулбал, энэ жилийн гоо бүсгүйгээр Мексик улсыг төлөөлөн оролцсон 26 настай Vanessa Ponce de Leon шалгарч өнгөрсөн жилийн миссээс титмээ гардан аваад байна.

 

Тэрбээр олон улсын бизнесиийн чиглэлээр сургууль дүүргэж, загвар өмсөгч, телевизийн хөтлөгчөөр ажиллахын хажуугаар олон улсын сайн үйлсийн ажилд гар бие оролцдог нэгэн аж.

 

Нийт 117 улсын гоо бүсгүй оролцсон тус тэмцээний хоёрдугаар байрт Тайланд улсын мисс Nicoline Limsnukan, гуравдугаар байрт Уганда улсын мисс Quiin Abenakyo нар удаа дараалан шалгарсан байна.

Харин манай улсыг төлөөлөн оролцсон мисс Э.Энхриймаа тус тэмцээнд Тайланд улсын мисс бүсгүйтэй нэг группт багтаж хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлээд байсан талаар бид мэдээлсэн.

Гэвч шилдэг 30 оролцогчдын дунд хараахан багтаж чадаагүй байна.

Тэрбээр авьяас үзүүлбэр дээрээ үзүүлсэн монгол бүжгээрээ шилдэг 10-т шалгарч тэмцээний нээлтэд бүжиглэсэн юм