Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Умард Солонгост сургуулилалт хийнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 8, 9-нд манай улсад айлчилсан билээ.

УИХ-ын гишүүн, "Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцааны талаар дурдаад хоёр орны сагсан бөмбөгийн холбоодын хамтын  ажиллагааны тухай харилцан санал солилцсон байна.

Энэ оны есдүгээр  сард БНАСАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын төлөөлөгчид тус улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МҮСБХ-ны Ерөнхийлөгчийн хувиар БНАСАУ-ын "Сагсан бөмбөгийн холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм.

Санамж бичгийн дагуу солилцооны хөтөлбөрөө эхлүүлж,  Үндэсний лигт дөрвөн тамирчин,  дасгалжуулагчийн хамт ирэх оны нэгдүгээр  сард Монгол Улсад  ирэх бол, манай шигшээ багийн тамирчид ирэх оны эхний хагаст багтаан БНАСАУ-д хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар талууд санал нэгджээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нь улсынхаа “Сагсан бөмбөгийн холбоо”-г тэргүүлэн ажилладаг аж.