Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын байдлаар 3,978 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ

ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 3,978 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 39.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртэн 1417.3 мянган толгой мал хорогджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, аюулт үзэгдэл, ослын тоо 1,97 хувиар, хохирлын хэмжээ 58.9 хувиар тус тус буурчээ.

 

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 21,647 алба хаагч /давхардсан тоогоор/ 4,400 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 947 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 4-өөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 3-аар нэмэгджээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 46-аар буурч, аварсан эд хөрөнгө 19.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

2018 оны эхний 11 дүгээр сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн оны мөн сартай харьцуулвал:

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар