Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны хамгийн нандин үдэш "Snow melody"-д тавтай морил

ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно.

Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх нь ээ. 

Олны хайртай морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид үзэгч түмнээ хүндэлж “Корпорэйт”-д хүлээж авах гэж байна. Шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно хөгжим туурвил, найруулга, дуунуудыг сонгосон.

Монгол талаас вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Д.Түмэнжаргалын “Дурлалын вальс”-аас алдарт С.Гончигсумлаагийн “Азийн цагаан дагина” Улаанбаатартаа өргөн барьсан хайрын цэнхэр аялгуу эгшиглэнэ.

“Тройка” буюу “Гурвалсан морьд”, хацар жиндүүлэн илбэх зөөлөн цасан шамарга дүрслэх “Метель” зэрэг бүтээл туурвилаараа алдаршсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын цасан өвлийн өнгийг сэтгэлд дулаанаар мэдрүүлдэг “цэмцгэр” зохиолууд энэ үдэш таных байх болно.

ВИДЕО:

 

 

Эх сурвалж: Улсын Филармони