2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S29
02:00
S29
-1°
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхний ээлжид 340 мянга орчим гадаад ажилчинд тав хүртэлх жилийн виз олгоно

Үндэсний шуудан сонин
2018 оны 12 сарын 10
Үндэсний шуудан

Японы парламент өчигдөр гадны ажиллах хүчнийг ашиглах хоригоо цуцалсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. Японы Либераль ардчилсан нам тэргүүтэй эрх баригч эвслийн дэмжсэн шинэ нэмэлт өөрчлөлт ирэх оны дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Япон Улсад ажиллах энэ зөвшөөрлийг өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд, тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нар, хөгжимчид, спортын дасгалжуулагчдад олгох аж.

Биеийн хүчний хүнд хөдөлмөрт гаднаас ажиллах хүч авах нь Японд хориотой. Гэхдээ сүүлийн үед энэ талын хязгаарлалтыг сулруулах явдал ажиглагдаж байгаагийн нэг нь хөгжиж байгаа орнуудаас дадлагажигчдыг урин ирүүлэх болсон байдаг. Харин одоо Японы Засгийн газар гаднаас ажиллах хүч татах шинэ систем боловсруулж, ажил хэрэг болгох гэж байна. Эдгээр гаднын ажилчныг ажиллах хүч маш их дутагдаж байгаа эдийн засгийн 14 салбарт ашиглахаар зэхэж байна.

Барилгын салбар, хөдөө аж ахуй, өвчтөн болон ахмад настнуудыг асрах, хөлөг онгоцны үйлдвэрт гадаадын ажиллах хүчнийг ашиглахаар болж байна. Япон хэлний хангалттай мэдлэгтэй гадныханд таван жил хүртэлх хугацаагаар виз олгох боловч тэдэнд Японд гэр бүлээ авчрахыг хориглох юм байна. “NHK” агентлагийн мэдээлж буйгаар, эхний ээлжид 340 мянга орчим гадаад ажилчин тав хүртэлх жилийн виз авахаар байгаа аж.

Харин илүү өндөр ур чадвартай ажилтнуудад хугацааны хязгаарлалтгүйгээр визийг нь сунгах, байнгын оршин „ суух эрхийг олгох бөгөөд энэ төрөлд багтах хүмүүст Япон Улсад гэр бүлээ урих эрхийг олгох аж. Одоогоор Японы Засгийн газар цагаач ажилчдыг өргөнөөр татахтай холбоотой шинэ тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна.

Ажиллах хүчний дутагдал тэлсээр байгаа салбаруудад гадны ажиллах хүчнийг ашиглахыг төлөвлөж байгаа аж.

x