2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°

Сарны дэлхий рүү хардаггүй хэсэгт хүрэх Хятадын станц өнөөдөр дэлхийгээс хөөрнө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN

Манай дэлхийн цорын ганц дагуул болох сарны хамгийн алслагдсан хэсэгт хүрэх судалгааны станцыг Хятад улс өнөөдөр хөөргөж байна.

Хятадын сансар судлалын хүрээлэнгийн “Chang’e 4” хөлөг судалгааны суурин станц болон өөрөө явагч робот станцыг сарны өмнөд туйлын Эйткений хонхорт буулгах юм.

 Уг хонхор нь манай нарны аймгийн хамгийн том, хамгийн гүн тогоонд тооцогддог. Хэмжээ нь 2,500 км өргөн, 12 км гүн юм.

“Chang’e 4” хөлөг баруун өмнөд Хятадын Сичуань дахь сансрын буудлаас хөөрнө. Станцууд саран дээр амжилттай газардвал сар судлалын үйлсэд томоохон дэвшил гаргах юм.

Учир нь Эйткений хонхроос сарны ердийн гадарга дээрээс олдохгүй ховор хөрсний чулуулгийг шинжилж, гараг ертөнцийн үүслийн талаар ихийг мэдэх боломжтой. Мөн энэ хонхор нь дэлхий рүү хардаггүй сарны нөгөө талд оршдог тул станцтай шууд харилцаж мэдээлэл авах боломжгүй.

Тиймээс Queqiao нэртэй холбооны хиймэл дагуул сарны энэ хэсгийн дээр (хало тойрог замд) тогтмол байрлаж, дэлхийтэй холбогч релейн үүрэг гүйцэтгэх юм. Chang’e хөлгийн нэг, хоёрдугаар хувилбаруудыг 2007, 2010 онуудад хөөргөсөн бөгөөд тэдгээр хөлгүүд сарны тойрог замд ажиллаж, зайнаас судалж байв.

Дараа нь “Chang’e 3” хөлөг сарны нүүрэн (дэлхий рүү харсан) хэсэгт судалгааны станц буулгаж байсан. Тав ба зургаа дахь аялалууд нь сарны хөрс чулуулгийн дээжийг дэлхийд авч ирэх зорилготой. “Chang’e 5” ирэх оны арванхоёрдугаар сард хөөрөхөөр төлөвлөгджээ.

 

 

Эх сурвалж: The Guardian

 

x