Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг НОБГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал түймрийг унтрааж ажилласан байна.

Иймд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.