Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны голомтод амьдарч буй 39 мянган жирэмсэн ээж, 0-5 насны 65 мянган хүүхдийг нэг удаа цэвэр агаарт амраах зардал 9 тэрбум төгрөг

Б.Ану
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Утааны голомтын бүс дэх зөвхөн амьжиргааны түвшин доогуур жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдийн тоог судлахад 39,242 ээж, 0-5 насны 65,413 хүүхэд байгаа судалгааг Утааны эсрэг ээж, аавуудын холбооны хүсэлтээр НХХЯ хийсэн байна.

Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдуудад ийнхүү тавьж НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. 

НХХЯ-нд энэ мөнгө нь байхгүй тул  тэд Сангийн дэд сайд Х.Булгантуяад энэ асуудлыг тавьсан байна. 

Тухайлбал Найрамдал зусланд нэг ээжийг 20,000 төгрөгөөр, хүүхдийг 15,000 төгрөгөөр тооцон амрааж болохоор ажээ. 

Утааны эсрэг ээж, аавуудын холбооны үзэж буйгаар "Орон сууцжилт, дэд бүтэц тавигдах олон жилийг хүүхдүүдийн минь эрүүл мэнд хүлээлгүй хордож байна. Есөн тэрбум төгрөг гэдэг бол УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас авсан зээлээс ч бага. Тэд нараасаа мөнгөө яаралтай аваад хүүхдүүдээ хамгаалахад зарцуулмаар байна. Сангийн сайд Х.Булгантуяагийн шийдийг л харж сууя даа" гэв.