2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B34
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-9°
|
-21°
05:00
S32
-31°
06:00
S32
-31°
07:00
S32
-31°
08:00
S32
-31°
09:00
S32
-29°
10:00
S32
-26°
11:00
S32
-22°
12:00
S32
-19°
13:00
S32
-16°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-15°

Цэвэрлэх байгууламжийн төсөлд оролцож буй компани хар жагсаалтад бүртгэгджээ

ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил олон оныг дамжин яригдаж байгаа. Нийслэлчүүдийн шүдний өвчин болж байгаа энэ байгууламжийг Засгийн газар 2017 онд Францын “Артелиа вил энд транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу шинээр барихаар төлөвлөсөн. Хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээс 300 сая ам.долларыг зарцуулж барих юм.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын компаниуд ажиллах бөгөөд гурван компани тендерт оролцох саналаа ирүүлжээ. Тэд бол:

  1. China Geo-Engineering Corporation
  2. China Tiesiju Givil Engineering Group Co Ltd болон Gonstruction Engineering Group консерциум
  3. China Communications Construction Company Limited болон Rower Construction Corporation of China консерциум

Эдгээр компанийн нэг нь Бангладешийн Сангийн яамны хар жагсаалтад бүртгэлтэй юм байна. Энэ бол China Communications Construction Company Limited компани. Тус компани 2016 онд Бангладешийн хурдны замын төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ төслийг авахын тулд 5 сая ам.долларын авлига өгсөн нь илэрч байжээ. Энэ хэрэг илэрсний дараа Бангладешийн Сангийн яам China Communications Construction Company Limited-ийг хар жагсаалтдаа бүртгэж, дахин өөрийн улсын тендерт оролцох эрхийг хязгаарласан байна.

Тендер юунаас болж удааширсан бэ?

Төслийн тендерт санал ирүүлсэн гурван компани үнийн санал илрүүлэхдээ ТЭЗҮ-д тусгагдаагүй лаг шатаах байгууламжийн өртгийг нэмж, 70-98 сая ам.долларын илүү төсөвтэй санал өгсөн аж. Нөгөө талаар Барилга хот байгуулалтын яам цэвэрлэх байгууламжийг европ стандартаар барих бодолтой байгаа бол Сангийн яам харин БНХАУ-ын зөвлөх компанитай хамтран ажиллах, хятадын тоног төхөөрөмж ашиглахыг зөвшөөрч байгаагаас зөрчил үүсч, төсөл удааширсан аж.

Төслийн ТЭЗҮ-г Францын компани гаргасан.  Зөвхөн европ стандартын тоног төхөөрөмж ашиглахаар хийгдсэн. Гэвч төсөлд оролцох компаниуд Францын ТЭЗҮ-г ашиглахгүй байхыг зорьж байгаа. Тус компаниудын Монголд хэрэгжүүлсэн төслүүд амжилтгүй болсон тухай мэдээлэл холбогдох яамдын шугамаар ирээд байгаа юм байна.

Баримтуудаас:

 
 

 

Д.ШАТАРБАЛ

 

 

x