Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэхүүл" нам бус залуучуудын холбоо тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа бөгөөд МАН-ын дарга тодорхой хүмүүсийг намаас хөөнө, хариуцлага тооцно гэсэн боловч иргэдийг хуурсан хэмээн үзэж байгаа тул "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөнөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ. 

Тус холбооныхон арваннэгдүгээр сарын 14-16-нд өлсгөлөн зарлах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөвшөөрөл өгөөгүй нь иргэд үзэл бодлоо хуулийн дагуу илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна гэсэн юм. Гэсэн ч тус холбооны гурван гишүүн өөрсдийн хүсэлтээр өлсгөлөн зарлах гэж байгаагаа дуулгалаа.

Жирийн иргэн гар утас хулгайлсны төлөө жилийн ял эдэлж байхад ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан гишүүдэд огт хариуцлага тооцохгүй байгааг шударга бус хэмээн шүүмжилж буй. Тиймээс ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэсэн ганц л шаардлагыг тавьж байгаагаа илэрхийллээ. Энэ хариуцлагыг тооцтол "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөн тэмцсээр байхаа мэдэгдэв.