2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B34
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-9°
|
-21°
05:00
S32
-31°
06:00
S32
-31°
07:00
S32
-31°
08:00
S32
-31°
09:00
S32
-29°
10:00
S32
-26°
11:00
S32
-22°
12:00
S32
-19°
13:00
S32
-16°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-15°

Худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэж хүүхдүүдийн 43% нь ойлгодог

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь Хүүхдийг ивээх сан, "Өсвөр үеийнхний дуу хоолой" бүлгийн хүүхэд, залуус болон "Транспаренси Интернэйшнл" байгууллагатай хамтран "Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил" судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.

Тодруулбал, тус судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 6, 8, 10-р ангийн 2,191 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ.

Монгол Улсын хүн амын 37.8% нь 19 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд үүний 38.7%-ийг 10-19 насны өсвөр үеийнхэн эзэлдэг. Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд зарим ахиц гарч байгаа хэдий ч үүрэг хүлээгчдийн хувьд хийж, хэрэгжүүлэх ажил тун их байгааг судалгааны үр дүн харуулж байгаа аж.

"Онц сурдаг хүүхдүүдэд мөнгө өгч, даалгавраа хийлгэх явдал их болсон"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон "2016-2017 онд 1,236 сурагчийг хамруулан хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой-1” судалгаанд оролцсон гурван хүүхэд тутмын нэг нь боловсрол, сургуультай холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлж, нөлөөлөх хүсэлтэй байсан юм. Хүүхдүүдийн 53.4% нь сургуулийн орчинд “бусад шалтгаанаар” дарамт, хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн гарсан нь бидний анхаарлыг татсан юм. 

Судалгааны энэ дүнгээс нарийн мэдээлэл харах боломжгүй байсан ч бүлгийн ярилцлагуудын үеэр хүүхдүүд багшийн зүгээс өөрийн үзэмжээр хүүхдэд хандах, тал засах байдал, удаа дараагийн ялгаварлан гадуурхалтын хохирогч болсон, үүний улмаас сэтгэл санаа тавгүй байсан тухайгаа илэрхийлсэн. Тиймээс бид сургуулийн орчинд хүүхдүүд хэрхэн ялгаварлан гадуурхагдаж байгааг, насанд хүрэгчдийн үйлдэл нь хүүхдийн ёс зүй, итгэл үнэмшил бүрэлдэн тогтоход хэрхэн нөлөөлж байгааг судалсан юм.

Ингээд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 70 гаруй хувь нь "Үргэлж шударга байх боломжгүй" гэж үзсэн бол нийт оролцогчийн 43% нь "Худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг" гэж ойлгосон байгаа нь бидний санааг зовоож байна. 

Үүний зэрэгцээ, фокус бүлгийн ярилцлагад хамрагдсан хүүхдүүдийн 88% нь сурагчийн мэдлэгийг дүнгээр, багшийн ажлын амжилтыг сурагчдын дүнгийн үзүүлэлтээр хэмждэг тул сурагчид онц сурдаг хүүхдүүдэд мөнгө өгч, даалгавраа хийлгэх явдал, мөн багшийн ажлыг амжуулж, тусалж дүн авах байдал их болсон гэж ярьсан нь анхаарал татаж байв.

Эцэст нь, хүүхдийн амьдралыг сайжруулах, тулгамдаж буй чиглэлүүдэд хөрөнгө зарцуулах боломжийг бүрдүүлэх хууль, бодлого, хөтөлбөрийг бий болгох, сайжруулах зорилгоор энэхүү судалгааны үр дүнг ашиглахыг Хүүхдийг ивээх сан хүсэж байна" хэмээн ярилаа.

"Өсвөр үеийнхний дуу хоолой-2" судалгааны үр дүн

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 95.9 хувь нь "Авлига, ашиг сонирхлын зөрчил нь буруу зүйл" гэж үзсэн байна. 

Харин хүүхдүүдийн 72.6 хувь нь "Шударга ёсыг цогцлоох, авлигатай тэмцэхэд хүүхэд залуус үүрэг гүйцэтгэж чадна" гэжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Хүүхдүүдийн хувьд шударга байдал гэж худал хэлдэггүй, төрийн хууль дүрмийг мөрддөг, авлига авч, өгөхгүй байхыг ойлгодог байна. Гэвч өөрт асуудал тулгарсан тохиолдолд "Ямар ч хамаагүй арга ашиглан шийдвэрлэнэ" гэж хариулсан нь анхаарах ёстой асуудлуудын нэг юм.
  • Хоёр хүүхэд тутмын нэг нь /49.7%/ "Хэзээ ч худал хэлж, хууран мэхэлдэггүй, итгэж болох хүнийг шударга хүн гэнэ" гэж үзэж байна. 
  • Шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжлийн хувьд аюултай гэж хүүхдүүдийн 72.0% нь үзсэн.
  • Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй байна гэж хүүхдүүдийн 72.1% нь үзэж байна.
  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43% нь үзжээ.
  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2 % нь "Зөвшөөрнө" гэжээ.
Сургууль, цэцэрлэгт орох, сурлагын одоогийн түвшнээ зохиомлоор сайжруулах, анги дэвших, сургууль төгсөхөд боловсролын байгууллага, түүний ажилтан, удирдлагад мөнгө өгдөг явдал байна.
  • 10 хүүхэд тутмын хоёр нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эх нь авлига өгсөн гэжээ. 
  • Хүүхдүүдийн 4.8% нь эцэг, эх нь өөрийг нь сайн дүн авахуулах, эсвэл шалгалтад нь сайн оноо авахуулахын тулд багш, эсвэл менежерт бэлэг, эсвэл мөнгө өгч байсан гэжээ.
  • Багш, сургалтын менежерийн хандлагыг өөрчлөхийн тулд хүүхдүүдийн 4.6% нь эцэг, эх нь багш эсвэл менежерт бэлэг, эсвэл мөнгө өгч байсан гэжээ.
  • 5 болон 9-р анги төгсөхөд анги төгсгөлөө гэж хүүхдүүдийн 44.7% нь багш, эсвэл сургалтын менежерт бэлэг, эсвэл мөнгө өгч байсан байна.
Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээр бөгөөд хэрэгцээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг байна.
  • Хүүхдүүдийн 34.4% нь эвгүй, хэцүү санагдах ч гэсэн бусад нь мөнгө авчрах учраас эцсийн дүнд мөнгө хураалгана гэж үзэж байна.
  • Таагүй санагдах ч татгалзвал багш өөрөөр хандаж магадгүй гэж хүүхдүүдийн 14.6% нь үзжээ.
  • Хүүхдүүдийн 11.9% нь багш ав л гэсэн бол шууд авна гэжээ.
  • Хүүхдүүдийн 18.1% нь "Чадахгүйгээ шууд илэрхийлнэ. Учир нь багш яаж ч хандсан гэсэн би мөнгө өгмөөргүй байгаа" гэж хариулсан нь хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадвал өөрчлөлт хийхийг хүсэж байгааг харуулж байна. 
Багшийн зүгээс сурагчдын хэн нэгэнд нь давуу байдал олгохоос үүдсэн сэтгэлийн зовуурьтай байх үе олон хүүхдэд тулгарч байжээ.
  • Хүүхдүүдийн 37.3% нь өөрөө ангийн дарга болохыг хүсэж байгаа ч өөрийнхөө нэрийг дэвшүүлэхээс илүү ангийн даргыг бусад хүүхэд сонгох ёстой гэж боддог гэжээ. 
  • Хүүхдүүдийн 11.9% нь ангийн дарга болохыг хүсэж байгаа ч багшийн хайртай сурагчдын нэг биш гэж өөрийгөө бодно гэснээс үзвэл сурагчдын оролцох эрх, төлөөлөлд хүртэл багш нөлөөлдөг болох нь илэрхий байна. 
  • Хүүхдүүдийн 69.5% нь өнгөрсөн улиралд бусдад дээрэлхүүлж, доромжлуулсан гэсэн ба 15% нь багшид, 5.6% нь сургуулийн ажилтанд дээрэлхүүлж, доромжлуулснаа илэрхийлсэн байна. 
Авлигыг мэдээлж, авлигатай тэмцэх хүсэл зоригийн биелэлт нь мэдээлэгчийг хамгаалдаггүй тул мэдээлснээр өөрт нь ирэх дарамтаас шалтгаалж хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байгаагаа хүүхдүүд илтгэжээ.
  • Хүүхдүүдийн 33.4% нь мэдээлнэ гэсэн бол, 31.4% нь бүх тохиолдлыг бол мэдээлэхгүй, тухайн нөхцөл байдлаас шалтгаалан мэдээлнэ гэжээ.
  • Хүүхдүүдийн 18.3% нь мэдээллээ гээд ямар ч нэмэргүй, 9.9% нь намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна гэсэн бол
  • Хүүхдүүдийн 8.9% нь өөртөө анхаарал татмааргүй байгаа учраас хэнд ч мэдээлэхийг хүсэхгүй байна гэсэн байна. 
  • Харин 14.0% нь хаашаа хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байна гэжээ.
Хүүхдэд шударга байдлын талаар үзэл бодол төлөвшихөд гэр бүл, сургууль хамгийн чухал нөлөөтэй гэж тэд үзэж байна.
  • Хүүхдүүдийн 81.2% нь "Шударга ёсыг сахих хэрэгтэйг илэрхийлсэн мэдээллээр хангаж, санаа сэдэл өгч байдаг хүмүүс бол гэр бүлийнхэн мөн үү" гэдэг асуултанд тийм гэж хариулжээ.
  • "Шударга ёсыг сахих хэрэгтэйг ойлгуулах газар сургууль байх ёстой юу" гэсэн асуултанд Хүүхдүүдийн 68.8% нь тийм гэж хариулжээ.
  • Харин энэ асуултанд найз нөхөд, үеийнхэн 51.6%, олны танил хүмүүс 35.2%, бизнес эдийн засгийн салбар 29.0% нөлөө үзүүлдэг бол хэвлэл мэдээллийнхэн 60.6% нөлөөтэй гэж үзжээ.
x