Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Би УИХ-ын даргаар хоёр жил ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж бодохгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:49 2018/12/06

Уулзалтын видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/517186202127577/

УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзлаа. 

Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Их хурлын нэр бүхий дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсан. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдыг томилох тухай асуудлыг ярьж, гишүүдийн санал авах байсан. Үүний дараа яръя гэсэн ч шаардлага тавьсан тул энэ гишүүдийг хүлээн авч уулзаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын 30 гаруй гишүүн чуулганы хуралдаандаа оролцох боломжгүй болчихоод байна. Нийт иргэд сонгогчдын 70-80 хувь нь чөлөөлөгдөх нь зүйтэй гэдгийг биднээр дамжуулж хэлж байна. Иргэдийнхээ хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөч гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрсөн парламентийн үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие ТЕГ-ын дарга Б.Хурцын асуудлаар зохион байгуулья гэсэн санал гаргасан. Та энэ асуудлыг гацаасаар байгаад Нийтийн сонсгол зохион байгуулахгүй байсаар байгаад явуулсан. 

Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд та танхимд орж ирж чуулганаа нээчихээд, Ёс зүйн дэд хороо хуралдана гэж хэлээд олдохгүй зугатаад, сүүлдээ ганцаараа чуулганыг хаагаад явсан. Өөртэй чинь холбоотой, нөхдийн чинь талаар, 60 тэрумын талаар ярих гэхээр та зугтаадаг. Та өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж өгөөч. Хэрвээ явахгүй гэж гүрийгээд байх юм бол таныг эсэргүүцэж гарын үсэг зурсан 40 орчим гишүүн ард түмэнтэйгээ нэгдэж тэмцэнэ. Монгол төрийг гацаанаас гаргаач гэж таниас хичээнгүйлэн хүсэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг тань Их хурал хүлээж авахад бэлэн байна. Гишүүд гарын үсгээ зураад үүнийгээ илэрхийлсэн. Их хурлыг хэвийн үргэлжлүүлж, гишүүдээ хоёр хуваадаггүй Их хурал шиг Их хурал болгож өгөөч. 

УИХ-ын дарга М.Энхболд: Би Их хурлаас зугтааж гарсан зүйл байхгүй. Тэр өдөр би Ёс зүйн дэд хорооны хурал болох танхимд орж гараад ирц нь бүрдэхийг хүлээж байсан. Дэд хороон дээр Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Х.Баделхан нарын гишүүд орж ирээгүй учир ирц нь бүрдээгүй. Ажлын цаг дууссан учраас би чуулганы хуралдааны танхимд орохол 7-8 гишүүн байсан. 18:40 цагийн үед байх. Ингээд тэдгээр гишүүдэд Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй учир чуулганы хуралдаан хаалаа гэдгийг хэлсэн. Ганцаараа орж чуулганыг хаасан гэж худал мэдээлэл тарааснаа залруулаасай гэж бодож байна. 

Хоёрдугаарт, Б.Хурцын талаар сая Ж.Батзандан гишүүн сая ярьлаа. УИХ шууд өөрөө томилдог албан тушаалтны асуудлаар Нийтийн сонсгол хийнэ гэсэн хуулийн заалттай. Элчин сайдыг Ерөнхийлөгч эцэслэн томилдог учраас Нийтийн сонсгол хийх боломжгүй байсан.     

Мөн сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн миний эрүүл мэндтэй холбоотой ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байна. Үүнийгээ залруулаасай. Миний эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Энэ ажлыг гүйцэтгээд явахад эрүүл мэндийн хувьд асуудалгүй. 

60 тэрбумын асуудлаар Нийтийн сонсгол хийлгэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Зургаадугаар сарын 20-доор 19 гишүүн гарын үсэг зурж бичиг ирүүлсэн. Би тэрийг Хууль зүйн байнгын хороонд цохсон. Хууль зүйн байнгын хороо энэ хэргийн талаар Нийтийн сонсгол хийж болох уу үгүй юу гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас асуусан. Тэгэхэд шалгагдаж байгаа хэргийн талаар Нийтийн сонсгол хийж болохгүй гэсэн хариу ирсэн. Хэрвээ намайг энэ асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол УИХ-ын дэд дарга нарт хандаж болно.

Ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар долоодугаар сарын 10-нд бичиг ирсэн. Энд гишүүдийн 1/3-ээс дээш нь гарын үсэг зурах хуулийн шаардлагатай. 26 буюу түүнээс дээш гишүүн гарын үсэг зурах шаардлагатай байсан. Надад Л.Оюун-Эрдэнэ гишүүний өгсөн бичгийг би Тамгын газрын даргад цохсон. Тэр бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсээд өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. 

Мөн Их хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Шийдвэр нь юу гэж гарах нь уу. Тэр үед нь хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би УИХ-ын даргаар хоёр жил ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж бодохгүй байна.  

Өнөөдрийн чуулган бол хуулийн дагуу ирц бүрдэж эхэлсэн. Ирц нь 50.7 хувь хүрч эхлээд, дараа нь хоёр гишүүн нэмэгдэж 40 гишүүнтэй болсон. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Их Хурал түүхэнд байгаагүй хүнд байдалд орчихоод байна. Их хурал тарвал юу болох вэ гэдгийг та мэдэж байгаа. Монгол Улсын Их хурал таны албан тушаалаас илүү үнэтэй гэж бодож байгаа учраас ардчилсан Үндсэн хуулийг хамгаалахын төлөө арга буюу бид өнөөдөр ийм байдалд хүрчихээд байна.

Та огцрох өргөдлөө өг. Нэг дэх өдөр хүртэл та огцрох өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно шүү

13:01 2018/12/06

УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзахаар чуулганы танхимаас гарцгаасан. 

Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд Их хурлын даргыг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нартай ярилцаж, ойлголцох нь зүйтэй гэсэн санал гаргаснаар М.Энхболд чуулганы тахимыг орхиж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явуулж байгаа юм.  

Яг одоо Их хурлын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзаж байна. Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна.   