Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ханбогд суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн цогцолбор нээлтээ хийлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачилсан төслийн дагуу “Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

"Ханбогд сум хөгжлийн хурдаараа хөдөө орон нутагтаа тэргүүлж байна"
 

Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулсан байна. Тус цогцолборыг барьж, тохижуулж, олон улсын сургалтын менежментийг нутагшуулахад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Цогцолборын барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум бол тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг багтсан байна.

Энэ бол өнгөрсөн нэг жилд Монголд хийсэн боловсролын хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцлоод “Оюу толгой”-н амжилтын салшгүй хэсэг болсон Ханбогд сум хөгжлийн хурдаараа хөдөө орон нутагтаа тэргүүлж байна.

Бид Ханбогдыг эрчим хүч, усан хангамж, зам гэхчлэн дэд бүтэц, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол зэрэг бүхий л шаардлагатай зүйлсээр бүрэн хангагдсан, бие даасан хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэ цогцолбор нээгдсэнээр тэрхүү алсын харааг ажил хэрэг болгох, ханбогдчуудын хүүхэд, залуус хаанахын ч хүүхдүүдээс дутахгүй боловсрол эзэмшдэг болоход нэг алхам ойртож байна” хэмээн сургууль, цэцэрлэгийн цогцолборын нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.

Ханбогдын ерөнхий боловсролын II сургууль олон улсын жишиг менежментээр хичээлээ явуулна
 

Аливаа улсын боловсролын салбарын тэгш байдал 0.1 хувиар нэмэгдэхэд 40 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 23 хувиар өсөх боломжтой хэмээн Боловсролын төлөөх дэлхийн түншлэл сан тооцоолсон байдаг.

Тэгвэл Ханбогдын ерөнхий боловсролын II сургууль болон ажиллах тус сургууль олон улсын жишиг менежментээр хичээлээ явуулах юм байна.

Байгалийн ухааны тэргүүн сургуулиудын нэг болох алсын хараатай тус сургуульд олон улсын менежментийг нутагшуулахад Улаанбаатар хотын “Шинэ эрин” сургуулийн баг дэмжлэг үзүүлэн ажиллаж, Кэмбрижийн сургалтын жишигт нийцсэн, олон улсын сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэ сургуульд ажиллах багш нарт заан танилцуулах ажээ.

Хот, хөдөөгийн амьдралын нөхцөл боломж, тэр дундаа сургалтын чанар эрс ялгаатай, дутагдалтай байдгийг шийдэх томоохон жишээ энэ болж байна. Тус сургуульд суралцах 640 хүүхэд ээлжээр хичээллэх шаардлагагүй тул хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх нэмэлт сургалтуудад хамрагдах, тайван хичээлээ давтах боломжтой болж буй.

Менежментийн зардлыг мөн “Оюу толгой”-н санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” бүрэн дааж байгаа аж.

Энэ оны байдлаар Ханбогдын 1,100 гаруй хүүхэд 360 хүүхдийн багтаамжтай ганц сургуульдаа гурван ээлжээр хичээллэдэг байв. Одоо тэдний тал нь шинэ сургуульд шилжин суралцах аж. Мөн 300 хүүхэд ортой цэцэрлэгт 400 гаруй хүүхэд сургадаг байсан хоёр цэцэрлэгийнх ачаалал мөн үлэмж буурч байгааг албаныхан хэлж байлаа.

фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг