Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймрийн аюулаас 847 хүний амь насыг авран хамгаалжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3,455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин түймрийн улмаас  66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэл хотод нийт 2,288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1,167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Энэ хугацаанд 18,934 байгууллага, аж ахуйн нэгж, 119,218 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 86,319 зөрчил дутагдал илрүүлэн, 36,937 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5,146 заавал биелүүлэх албан шаардлага, 5,979 мэдэгдэл, 274 танилцуулга, 820 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 83 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 167.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2,473 удаа, дадлага 1,722 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2,587 удаа сэрэмжлүүлэг явуулжээ.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 988  гал 28.6 буюу хувь,
  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 708 гал буюу 20.4 хувь,
  • Цахилгаанаас 644 гал буюу 18.6 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 357 гал буюу 10.3 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 204 гал буюу 5.9 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 200 гал буюу 5.7 хувь,
  • Бусад шалтгаанаас 185 гал буюу 5.3 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 70 гал буюу 2.02 хувь
  • Гагнуур, паялник, бамбараас 30 гал буюу 0.86 хувь
  • Архидан согтуурснаас 21 гал буюу 0.6 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.43 хувь
  • Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.43 хувь,
  • Байгалийн үзэгдлээс 6 гал буюу  0.17 хувь,
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу0.14 хувь,
  • Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.11 хувь,
  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар