Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-гаас 2009 оноос хойш нийтдээ 7,536 зээлдэгчид 835.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN

Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Авлигатай Тэмцэх Газраас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. 

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очирын “ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн байдал, судалгааны тойм” сэдвээр тавьж буй илтгэлийг хүргэж байна.   

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/262696957734240/

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир "ХХААХҮ-ийн болон бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй салбарт ЖДҮ-ийн эзлэх хувь өндөр байдаг. Тухайлбал, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 78 мянган ААН-ийн 60,330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААН байна. Энэ салбарт нийт ажиллах хүчний 43 хувь нь ажиллаж байна. 

ЖДҮ-ийн салбарын ДНБ-нд эзлэх хувь 17.6 хувь, нийт экспортын 2.3 хувийг эзэлж байна гэсэн статистик гарсан байна. Энэ салбарт нийтдээ 900 гаруй мянган хүн ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт ЖДҮ-ийг хөгжүүлэх тодорхой зорилтууд хэрэгжүүлээд явж байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг хэлбэрээр зохицуулалт хийгээд явж байна. Санхүүгийн дэмжлэгийн хувьд 2009 оноос хойш ЖДҮХС-гаас 7,536 зээлдэгч  835.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн сум хөгжүүлэх сангаар дамжуулж 25136 зээлдэгчид 130.6 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна" гэлээ. 

Түүний дараа “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломж” сэдвээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энх-Амар илтгэл тавьсан бол дараа нь “ЖДҮХС-Жижиг, дунд үйлдвэр ба ЖДҮ эрхлэгч, Засаглал ба хүртээмж”-ийн талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Болормаа илтгэлээ.