Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЖДҮ-ийн асуудлаар хэлэлцэнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN

“Туушин” зочид буудалд 

09.00 цагаас ЖДҮ-ийн асуудлаар хэлэлцүүлэг болно.

“Blue Sky” зочид буудалд

09.00 цагаас  “Уур амьсгалын өөрчлөлт - Ойжуулалт, ой нөхөн сэргээлт” форум болно.

МҮХАҮТ-д 

09.00 цагаас МҮХАҮТ-д худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” үндэсний чуулган эхэлнэ.

“Holiday Inn” зочид буудалд 

09.00 цагаас "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах төсөл"-ийн хаалтын арга хэмжээ болно.

МУИС-ийн Номын санд 

09.00 цагаас “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган” болно.

Барилгын Политехник коллеж, Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа МСҮТ болон Техник, технологийн политехник коллежийн байранд 

09.00 цагаас “Монгол ур чадвар” тэмцээний шилдгүүдийг тодруулна.

Төрийн ордонд 

09.00 цагаас  Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн болно.

НЗДТГ-т 

09.00 цагаас Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагыг үнэлэх нь” төслийн хаалтын арга хэмжээ болно.

Нээлттэй Нийгэм Форумд 

10.00 цагаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны тайланг танилцуулна.

Санхүүгийн зохицуулах хорооны байранд  /211 тоот хурлын танхимд/

11.00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагаас  “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар чуулгын байранд

13.00 цагаас  тусгай хэрэгцээт боловсрол олгох байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “БИД ТЭГШ ЭРХТЭЙ” гар зургийн уралдааны үзэсгэлэнгийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд 

14.00 цагаас Монголын худалдаа эрхлэгчдийн баярын цуглаан болно.

МҮХАҮТ-д

17.00 цагаас МҮХАҮТ-д ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.