2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
11°
|
07:00
S26
08:00
S26
09:00
S26
10°
10:00
S26
12°
11:00
S26
14°
12:00
S26
15°
13:00
S26
15°
14:00
S26
16°
15:00
S30
16°
16:00
S30
17°
17:00
S30
17°
18:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд З.Чинтүшиг АНЭУ-д итгэмжлэх жуух бичгээ гардуулав

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Эрхэм дээд Шейх Мухаммед бин Рашид Аль-Мактумд Итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ.

Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Шейх Мухаммед бин Рашид Аль-Мактумд Үндэсний баярын өдрийг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.

АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Шейх Мухаммед бин Рашид Аль-Мактум Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Монгол Улс, АНЭУ-н хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд тус улсад 2020 онд зохион байгуулагдах ЭКСПО-2020 Дубай арга хэмжээнд Монгол Улс оролцохоор төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x