Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дохионы хэлний орчуулагч шалгаруулж авна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 5
Сурталчилгаа

“Залуучууд Ардчилалд Хувь Нэмрээ Оруулна” буюу “LEAD Mongolia” төсөл 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Leaders Advancing Democracy ( LEAD Mongolia)  хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сурах бичиг боловсруулан түгээх, “Иргэн төсөл” аргачлалыг ЕБС дээр хэрэгжүүлэх болно.

Зөвлөх ажлын зорилго: ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарт зориулсан “Ардчиллын үндэс” хөтөлбөрийн видео хичээлийн дохионы хэлний орчуулга хийх 

Видео хичээлийн дохионы хэлний орчуулагчид тавигдах шаардлага: 

  • Дохионы хэлний орчуулагч, багш мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай 
  • Гэрээгээр гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвартай
  • Захиалагч байгууллагаас даалгасан хугацаанд гэрээт ажлыг дагнан хийх боломжтой

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн захидал  
  • Иргэний үнэмлэхний хуулбар, 1% зураг
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификатын хуулбар 
  • Өөрийн туршлагыг тодорхойлсон товч намтар / CV/ 
  • Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид материалаа битүүмжлэн 2018 оны 12-р сарын 14-ний 16.00 цагаас өмнө ariuna.cce.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.

Хаяг: Иргэний Боловсролын Төв, Хасвуу Плаза-102 тоот, Автозамчдын гудамж-9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар   

Утас: 313619

Ажлын удирдамжийг https://bit.ly/2RBX9wH, төсөл болон байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cce.mn/. www.facebook.com/cce.mongolia линкээр орж үзнэ үү.