Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын өргөдлийг Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэв

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нийслэлийн Засаг даргыг огцруулах санал НИТХ-д хүргүүлснээ эргүүлэн татсан байна. Энэ нь хотын дарга өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасантай холбоотой аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэстэй холбогдож тодруулахад,

"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Ерөнхий сайд шийдвэрлэх эрхтэй байдаг. Тиймээс НИТХ-д хүргүүлсэн хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд хотын даргын өргөдлийг шийдвэрлэх боломжтой болжээ. Одоогийн байдлаар Ерөнхий сайд хотын даргын өргөдөлд албан ёсны хариу өгөөгүй байна.

Хуулийн заалт:

32 дугаар зүйл. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох
32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.