2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S20
-13°
01:00
S20
-13°
02:00
S20
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S26
-15°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд МУ-ын онлайн эрх чөлөө, сошиал медиатай холбогдуулан баримталж буй бодлогын талаар мэдэгдэл хийжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN

Холбооны Гадаад хэргийн яам “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд Берлин хотноо зохион байгуулав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дээрх арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс онлайн эрх чөлөө, хүний эрх болон сошиал медиатай холбогдуулан баримталж буй бодлого, байр суурийн талаар мэдэгдэл хийжээ.

Дэд сайд Б.Батцэцэг бага хурлын хүрээнд Норвегийн Вант Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Аудун Халворсентэй уулзаж, Монгол-Норвегийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, тэр дундаа хоёр орны ГХЯ-д хоорондын яриа, хэлэлцээний механизм болох улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж байх, мөн түүнчлэн НҮБ-ын хүрээнд нэг нэгнийгээ харилцан дэмжих замаар хамтран ажиллахаар ярилцсан байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x