2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
09:00
S32
-6°
10:00
S32
-2°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” ирэх онд нээлтээ хийнэ

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 5
Үндэсний шуудан

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр болжээ.

Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон аж. Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ.

Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

x