Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Францын засгийн газар “шар хантаазтан”-гуудад бууж өгөх магадлалтай болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхий сайд Эдуард Филипп шатахууны татварыг нэмэх шийдвэрийг цуцалснаа өнөөдөр зарлах гэж байгааг тус улсын засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.

Уг нь засгийн газар өнөөдөр шар хантаазтангуудын төлөөлөлтэй хэлэлцээр хийхээр төлөвлөөд байсан юм. Гэвч энэ уулзалт тэмцэгчдийн санаачилгаар цуцлагдсан байна.

Оронд нь ерөнхий сайд өнөөдөр тэмцэгчдэд ашигтай ямар нэг шийдвэр зарлана гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Тэмцэгчдийн хоёр удирдагч болох Жаклин Муро, Бенжамин Коши нар засгийн газартай хэлэлцээр хийхээр төлөвлөөд байсан ч тэмцэгчдийн дотрох хатуу чиг шугам баримтлагч хэсгийн шахалт, сүрдүүлгийн улмаас больсон байна.

Францын автомашин эзэмшигчдэд заавал байх ёстой, ослын үед ашиглагддаг шар хантаазаар ижилссэн иргэд өнгөрсөн сарын дундаас эхлэн шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн тэмцэж эхэлсэн юм.

Тэмцэл нийслэл Парис болон Францын бусад томоохон хотуудыг хамарч, их хэмжээний хохирол учруулаад байгаа. Ерөнхийлөгч Эммануэл Макрон татвар нэмэх шийдвэрээсээ ухрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Гэвч засгийн газар буулт хийх төлөвтэй байгаа нь Даваа гарагаас эхлэн ажиглагдаж эхэлжээ.

Францын ерөнхий сайд өчигдөр Серби улсад хийх байсан айлчлалаа цуцалж, хямралыг зохицуулах зорилготой үндэсний аюулгүй байдлын хуралдаан зохион байгуулсан байна.

 

Эх сурвалж: AFP