Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс татгалзаж байгаагаа мэдээлсэн бол өнөөдөр намаасаа гарч байгаа талаараа мэдэгдлээ.

Тэрбээр "Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан Намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан Намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна" гэжээ.