Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Парисыг доргиож буй “шар хантаазтан”-гуудын тэмцэл

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хоёр долоо хоног гаруй хугацаанд Францын нийслэл Парис хотод “шар хантааз”-аар ижилссэн иргэд эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн тэмцэж байна.

Анх шатахууны үнийг нэмэх болсноор тэмцэл эхэлсэн бөгөөд сүүлдээ Францын нийгэмд баян хоосны ялгаа нэмэгдэж байгааг эсэргүүцсэн өргөн хэмжээний хөдөлгөөн болж хувираад байгаа юм.

Өнгөрсөн Бямба гарагт тэмцэл оргилдоо хүрч, 36,000 орчим хүн гудамжинд гарч жагссан тул Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг шуурхай арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Тэмцлийн туршид Франц даяар гурван хүний амь үрэгдэж, 260 гаруй хүн бэртэж, гэмтсэн бол 400 гаруй хүнийг баривчилжээ.

Парис хот сүүлийн олон арван жилийн хугацаанд ийм эмх замбараагүй байдалтай тулгарч үзээгүй юм. Хотын цагдаа нар ч ийм хүчтэй эсэргүүцэлтэй урьд өмнө тулгарч байгаагүйгээ илэрхийлж байна.

Парист болж буй үйл явдлын гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters