2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэн, жиндүү байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦУОШГ-аас малчид, тээвэрчид, иргэдэд зориулан энэ сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг гаргажээ.

5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр.

Ихэнх хугацаанд  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

x