Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөдөлмөр эрхлэлтийн форум болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд 

09.00 цагаас “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ- анализ” онол, практикийн бага хурал болно.

“Blue Sky” зочид буудалд

09.00 цагт "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" нээлттэй хэлэлцүүлэг болно.

Эрхзүйн боловсролын академийн байранд

09.00 цагаас “Мэдээлэл авах эрх чөлөө ба Байгууллагын нууц” сэдэвт сэтгүүлч, хуульчдын ээлжит уулзалт болно.

“Туушин” зочид буудалд

09.45 цагаас "Нэг өрх-Нэг ажлын байр" хөдөлмөр эрхлэлтийн форум болно.

ХХААХҮЯ-нд

10.00 цагаас "Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж" эрдэм шинжилгээний бага  хурал болно.

Буянт ухаа-2 хороололд

10.00 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Буянт ухаа-2 хорооллын барилгын ажлын явцтай танилцана.

Кемпински зочид буудал 2 давхар Хөвсгөл өрөөнд

10:30 цагаас Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-с төслийн нээлтийн хэвлэлийн бага хурал болно.

“Арцат апартмент”-д 

11.00 цагаас “Ардчиллын өргөө II” байрны шав тавих ёслол болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

12.00 цагаас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд

14.00 цагаас Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтын хүрээнд өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцана. 

"Эвсэг" компанийн тѳв байранд 

15.00 цагаас Малайзи улсад болох Соробан сампингийн олон улсын тэмцээнд оролцох Тольт сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ч.Маргадад батламж гардуулах арга хэмжээ болно.

“Новотел” зочид буудалд

16.00 цагаас Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Берлин-Бранденбургийн Нисэх онгоцны буудал, Берлин хотын Аялал жуулчлал болон сурталчилгааны байгууллага хамтран “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээ зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

МУИС-ийн хичээлийн I байранд 

10.00 цагаас “Оюутны карьер хөгжлийн төв” байгуулах, оюутнуудыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг болно. 

12.00 цагаас МСНЭ, МУИС-ийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.