Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар 9 мм хүртэл цас оржээ

ikon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын хоёрны өдрүүдэд нийт нутгаар салхи 18-26 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар 0.0-9.0 мм тунадас ороод байна.

Хүчтэй салхи, шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас үүрэг чиглэл өгч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэрийг гаргуулан ажиллаад байна.

Мөн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг үндэслэн Цаг уурын байгууллагатай хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон "Багц мессэж"  үйлчилгээгээр дамжуулан 21 аймгийн 334 сумын 402,756 иргэнд, мөн "Мобиком", "Юнител", "Скайтел”, "Жи-мобайл" ХХК-ийн нийт 2.345,788 хэрэглэгчдэд мэдээллийг шуурхай хүргэжээ.

Түүнчлэн иргэд Онцгой байдлын байгууллагатай холбогдож цаг агаарын болон зам давааны нөхцөл байдлын талаар асууж, мэдээлэл, сэрэмжлүүлгийн дагуу ажил, төрлөө зөв зохицуулсан нь хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.