Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

08:30 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган болно. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" сэдвийн дор болох чуулганд хот, хөдөөгөөс болон олон улсын байгууллагын төлөөлөл 550 хүн оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш оролцоог хангах зэрэг асуудлаар сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүлэх болно.

ЦССҮТ-д

10:30 цагт Доноруудыг алдаршуулах, сурталчлах өдөрлөг эхэлнэ.

“Norphei art gallery”-д

11:00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Эрчим хүчний яаманд

11:00 цагт Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх танилцуулах үйл ажиллагаа болно.

ХХААХҮЯ-ны гадаа талбайд

11:30 цагт Орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

13:00 цагт “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдвээр мэдээлэл хийнэ.