"Гоёл 2019" наадам өнгөрсөн сарын 26-наас Загварын 7 хоногоор эхэлж, өчигдөр шилдгүүдээ тодруулж дууссан билээ.
Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулсан юм. Мөн топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцлоо.
Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог юм гэж Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, "Шилмэл загвар" компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг хэлсэн юм.
Гэрэл зургийг mpa.mn /Г.Өнөболд/