Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна

ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 30-наас 12 дугаар сарын нэгэнд шилжих шөнө Баян-Өлгийн, Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын нэгний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтнүүд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

 
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүчний саатал гарах, зам даваа цасанд хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, мал уруудах, малчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах зэрэг хүндрэл үүсэж болзошгүй тул аливаа эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас иргэдэд анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ