Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алдарт загвар өмсөгч Жижи Хадид монгол ноолуураар гангарсан нь

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн алдарт, хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг Жижи Хадид Нью-Йорк хотын гудамжаар маш дулаахан хирнээ загварлаг ноолууран цамцаар гангарах болсныг гаднын эх сурвалжууд анзаарчээ.

Тэгвэл энэхүү цамц нь Их Британи улсад борлуулагддаг, Монголын залуу загвар зохион бүтээгч Ж.Мандхайгийн ноолууран хувцасны "MANDKHAI" брэндийн загваруудын нэг юм.

Жижи Хадидын дуртай энэхүү ноолууран цамцнуудын талаар дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Vogue онцлон сурвалжилсныг та бүхэнд хүргэе.

Лондон хотноо борлуулагдаад хэдэн жилийг үдэж буй "MANDKHAI" брэндийг Ж.Мандхай хэмээх 30 настай монгол бүсгүй үүсгэн байгуулжээ.

 

Түүний Vogue-д өгсөн ярилцлагаас дурдвал Мандхайг бага байхад нь түүний эцэг, эх нь зах зээлийн шилжилтийн дараахан ноолуурын шинэ үйлдвэрийг нээж, ашиглалтад оруулж байсан ба загвар зохион бүтээгч тэр үеэс эхлэн ноолуурын салбарт хөл тавьсан гэж хэлж болно.

"Тухайн үед нээж байсан тус дэлгүүр нь одоо ноолуурын хоёр үйлдвэртэй, Монгол Улсын ноолуурын зах зээлийн томоохон хэсэг болж, жуулчдын очиж үйлчлүүлэх дуртай газруудын нэг болсон.

Намайг жаахан байхад ээж, аавын маань үйлдвэрээр бидний сайн мэдэх жүжигчид болох Жулиа Робертс, Ричард Гир нар ноолуурын ээрэх машиныг үзэхээр зочилж байсныг би санаж байна" хэмээжээ.

Залуу загвар зохион бүтээгч Мандхай хэдэн жилийн өмнө Лондон хотноо дизайн болон маркетингийн чиглэлээр суралцсаныхаа дараагаар өөрийн загварын брэндээ гаргахаар сэтгэл шулуудсан байна.

Тэрбээр “Лондон хотын ноолууран хувцас загварын зах зээлд орчин үетэй хөл нийлүүлсэн ямар нэгэн шинэлэг зүйл дутагдаж байсныг би олж харсан" гэжээ.

Түүний загваруудаас:

 

Эх сурвалж: Vogue