Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон: УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй, өрөөндөө байгаа

Б.Ану
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын чуулганы танхимын үүдэнд одоо мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "УИХ-ын дарга алга болоогүй, өрөөндөө байгаа. Өглөө Ёс зүйн дэд хороон дээр өөрийнхөө картын хийсэн. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 

Өглөө чуулганы нээлтийн ажиллагаа эхэлсний дараа Ёс зүйн дэд хорооны дарга дэд хороогоо хуралдуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байгаа. Дэд хорооны ирц нь бүрдээд хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй" гэлээ. 

Үүний дараа УИХ-ын дарга Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. УИХ-ын дарга гишүүдийг дарамталдаг, гэр бүлийн гишүүдийг нь баривчилж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг кноп дарвал хууль хүчний байгууллагаар шалгуулна гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт, Тагнуулын Ерөнхий газарт, Авлигатай тэмцэх газарт, Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор хандсан" гэв.