Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ нэг хувиар НЭМЭГДЭНЭ

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэгдэнэ. Ингэснээр нэмэгдэж буй нэг хувийг тэнцүү хуваан ажил олгогч, ажилтан хоёроос тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж авна.

УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

Шимтгэлийн нэмэгдлийг тэтгэвэрийн даатгалын санд нэмж хуримтлуулах бөгөөд шимтгэлийн хэмжээг хүснэгтээр үзүүлбэл,

Он

Даатгуулагчийн төрөл

Тэтгэвэр /%/

Тэтгэмж /%/

Ажилгүйдэл /%/

ЭМД /%/

ҮОМШӨ /%/

Суутгалын хэмжээ /%/

НД-ын санд төлөх нийт хэмжээ /%/

2018

Ажил олгогч

8

1

0.2

2

0.8

12

23

Ажилтан

8

0.8

0.2

2

 

11

2019

Ажил олгогч

8.5

1

0.2

2

0.8

12.5

24

Ажилтан

8.5

0.8

0.2

2

 

11.5

Одоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байгаа аж.