2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B34
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-9°
|
-21°
05:00
S32
-31°
06:00
S32
-31°
07:00
S32
-31°
08:00
S32
-31°
09:00
S32
-29°
10:00
S32
-26°
11:00
S32
-22°
12:00
S32
-19°
13:00
S32
-16°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-15°

Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидод NASA-гийн хөлөг хүрнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN

Саяхан Ангараг дээр судалгааны станцаа буулгасан АНУ-ын үндэсний сансар судлалын хүрээлэн одоо дахин нэг сонирхолтой аялалын үр дүнг үзэх гэж байна.

Энэ бол “101955 Bennu” нэртэй астероидыг судлах OSIRIS-Rex (Origins, Spectral Interpretation, Resource Identification, Security-Regolith Explorer) хөлгийн аялал юм.

2016 оны есдүгээр сард замдаа гарсан уг хөлөг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Беннью астероидыг судлахад хангалттай зайнд хүрэх гэнэ.

Энэ үйл явдлыг NASA өөрийн хуудсаар шууд дамжуулахаар болжээ. Хөлөг жил орчим хугацаанд астероидын дэргэд даган нисэхдээ хэд хэдэн судалгаа хийж, хөрсний дээжийг нь авах юм. Ингэхдээ тэр астероид дээр буухгүй, харин тусгай үлээгч төхөөрөмжийн тусламжтай тоос босгож, дээжийг нь хамж авах гэнэ.

Улмаар 2023 онд OSIRIS-Rex хөлөг астероидын хөрсний дээжтэйгээр эх дэлхийдээ буцаж ирэх юм. Энэ аялалын нийт төсөв $800 сая болсон байна.

Үр дүнд нь эрдэмтэд амьдралын үүсэл, нарны аймгийн үүсэл зэргийг тодруулахад хэрэгтэй мэдээлэлтэй болох юм.

Мөн Беннью астероид 2175 оноос хойш дэлхийтэй мөргөлдөх магадлалтай гэгддэг тул ирээдүйн энэ үйл явдалд бэлдэх шаардлагатай байгаа.

1999 оны есдүгээр сарын 11-нд анх илэрч байсан “101955 Bennu” астероид нь 200 метр радиустай, 78 сая тонн жинтэй, нарыг 438 хоногт нэг бүтэн тойрдог, зургаан жил тутамд дэлхийд ойртож ирдэг сансрын биет ажээ.

 

Эх сурвалж: NASA

 

x