Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн Вант улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг хөөгдсөн үү?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас: Элчин сайд О.Энхцэцэг

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо ирье хэмээн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Түүнийг хамаатан саднаа татах гээд визэнд худал мэдүүлэг өгөөд хөөгдөх болсон гэх утгатай мэдээлэл зарим хэвлэлд гараад байгаа. Харин Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай дээрх мэдээллийг өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг О.Энхцэцэгт гардуулан өгч, улс орондоо хэрэгтэй ямар ажил хийх гэж байгааг нь асуун, захиас хэлж байсан билээ.

Элчин сайд О.Энхцэцэг нь дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан.

УИХ-ын чуулганы 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Шведэд Элчингээр ажиллаж байсан М.Энхсайханыг эгүүлэн татаж, оронд нь О.Энхцэцэгийг томилсон юм.