2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл /нэн их, их/ ихтэй гарчээ.  Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа юм.

Түүнчлэн 11 дүгээр сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. 

 

 

  1. Увс
  2. Ховд
  3. Завхан
  4. Хөвсгөл
  5. Архангай
  6. Булган
  7. Хэнтийн ихэнх
  8. Баян-Өлгий
  9. Говь-Алтай
  10. Баянхонгор
  11. Өвөрхангай
  12. Сэлэнгэ
  13. Сүхбаатар
  14. Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см зузаан цастай байна.

Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

x