Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Автомат робот-2018” тэмцээн болж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн ес дэх болж байна. 

Өнөөдөр, маргааш үргэлжлэх энэхүү тэмцээнд оролцогчид шулуун замын уралдаан, робот хөлбөмбөг, шоо цуглуулагч робот, робот рейс гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх нь.

2009 оноос анх зохиогдсон энэхүү тэмцээнийг 2012 онд ШУИТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, Компьютерийн техник менежментийн сургууль, Механик инженерийн сургууль зэрэг таван сургуулийн 13 баг оролцож, тэмцээн улам хүрээгээ тэлсэн бол 2016 оноос робот сонирхогчдын "Робокон Нийгэмлэг” тэмцээнийг хамтран зохион байгуулдаг болжээ. "Автомат Робот" тэмцээн Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчид өргөнөөр оролцдог болсон бөгөөд өнөөгийн байдлаар Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Увс аймаг болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 29 сургуулийн 50 баг, 14 их, дээд сургуулийн 40 баг нийт 400 гаруй оюутан сурагч оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

Энэ оны хавраас эхлэн "Автомат робот"-ын тэмцээнийг олон улсын жишигт нийцүүлэн, цаашид олон улсад болох уралдаан тэмцээнд оролцох зорилготойгоор тэмцээний хүрээнд "Robot Race"гэсэн төрлийг шинэчлэн оруулжээ.