Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хориг, Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж эхлэх үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд өмнө нь тавьсан хоригтой холбоотой Ерөнхийлөгчийн хүсэлтийг уншиж танилцуулсан юм. Энэхүү танилцуулгад бүхэлд нь тавьсан хоригоо хэсэгчилсэн хэлбэрээр өөрчлөх боломж байгааг дурдсан байсан. 

Өмнөх буюу бүхэлд нь тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдээгүй байсан учир бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор нэг өдрийн завсарлага авсан билээ.  

Харин өнөөдрийн бүлгийн хуралдааны ирц бүрдсэн ч ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хүлээн хараахан эхлээгүй байгааг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүдийн ирц 38-д хүрч өнөөдрийн чуулган албан ёсоор эхэлсэн. Одоо бүлгийн хуралдаанд 32 гишүүн ирцэнд орж, ирц бүрдсэн байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудал хэлэлцэх гэж байгаа учир бүлэг Засгийн газрын гишүүдийг хүлээж байна” гэлээ. 

Түүнчлэн өнөөдөр 16:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлогдсон. Уг байнгын хороогоор нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. 

Тиймээс бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.