Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаачид тодорлоо

ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай явагдлаа. Нийт 8 их дээд сургуулийн 60 гаруй илтгэл ЭШ-ний хуралд ирсэн юм.

“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр СЭЗИС-ийн Гэр-Өргөө танхимд болж, залуучуудын хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчин, хөгжих орчин сэдвээр шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэв.

Тэргүүн байр:

  • Э.Анхбаяр, Л.Энхтүшиг - “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”

Дэд байр:

  • Г.Хулан, П.Үүрийнтуяа - “Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудал”

Гутгаар байр:

  • Б.Бүжин, Ч.Дэлгэрдаваа - “Залуучуудын хөгжлийг дэмжсэн нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагын хөтөлбөрт тусгахын үр нөлөө харьцуулсан судалгаа”

Тусгай байр:

  • А.Энхмаа, А.Манчир, Ж.Золзавьяа, М.Далайцэрэн, Р.Энхтүвшин - “3 оюутан тутмын 1 нь фэйсбүүкт донтох өндөр эрсдэлтэй байна”
  • С.Дөлгөөн, М.Бат-Оргил - “Их сургуулиудын нийгмийн хариуцлага болон түүнийг хүртэх оюутны хандлага”
  • Х.Цогбаяр, Х.Төгсбуян "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд дээд боловсрол нөлөөлөх нь"

Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.