УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдан хуваарийн дагуу өнөөдөр 10:00 цагаас эхлэх ёстой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир чуулганы хуралдаан одоо болтол эхлээгүй байна.
УИХ-ын дарга М.Энхболд “Гишүүд чуулганы хуралдаандаа оролцоно уу. Та нарыг бүтэн нэг цаг 20 минут хүлээлээ” хэмээн ундуйцангуй дуудсан ч гишүүд даргынхаа үгэнд орох янз алга.
Яг одоогийн байдлаар чуулганы танхимд 36 гишүүн байгаа бөгөөд ирц 48 хувьтай байна.
МАН-ынхны тухайд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүд бүгд ирсэн бололтой. Харин 33-ын бүлгийнхэн одоо болтол алга.
АН-ынхны хувьд чуулганы танхимд Д.Пүрэвдорж, Я.Санжмятав нарын гишүүдээс бусад нь байхгүй. З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нар өглөө ирцэнд орсон ч чуулганы танхимаас гарч явсан байна.
Тиймээс УИХ-ын дарга өглөө ирцэнд орсон гишүүдийг танхимд орж ирэхгүй бол 11:30 цагт чуулганыг эхлүүллээ гэж мэдэгдлээ.