Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: 37>27 үү? 27>37 үү?

ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эрх баригч намын дотор хоёр хуваагдаад буй 27 ба 37 гишүүний
2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулж үзлээ

1. Өөрийн орлого

Засгийг огцруулах талд байгаа 27 гишүүний Өөрийн орлого нөгөө талд байгаа 37 гишүүнийхээс 2.1 дахин их.

Хэдийгээр 10 гишүүнээр баг ч 27 гишүүний өөрийн орлого: 11.8 тэрбум төгрөг, 37 гишүүний Өөрийн орлого: 5.6 тэрбум төгрөг байна.

2. Гэр бүлийн орлого

Засаг унагах талд байгаа 27 гишүүний гэр бүлийн орлого нөгөө талд байгаа 37 гишүүнийхээс мөн л 3.2 дахин их. 10 хүнээр дутуу ч 27 гишүүний гэр бүлийн орлого: 18.7 тэрбум төгрөг, 37 гишүүний гэр бүлийн орлого: 5.9 тэрбум төгрөг байгаа юм.

3.Орон сууц барилга байгууламж

Энэ хоёр бүлгийн орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ ойролцоо буюу 10 гишүүн дутуу 27 гишүүнийх нь мөн л давуу буюу 48.1 тэрбум төгрөг, 37 гишүүнийх 45.8 тэрбум төгрөг байна. 

4. Тээврийн хэрэгсэл

Хоёр бүлгийн тээврийн хэрэгслийн үнэлгээ мөн л ойролцоо буюу 27 гишүүнийх 3.6 тэрбум төгрөг, 37 гишүүнийх 3.7 тэрбум төгрөг.

5. Мал аж ахуй

МАА-н үнэлгээ ойролцоо буюу 27 гишүүнийх 2.45 тэрбум төгрөг, 37 гишүүнийх 2.47 тэрбум төгрөг байна. 

6. Газар

Засаг унагах талд байгаа 27 гишүүний газрын үнэлгээ нөгөө талд байгаа 37 гишүүнийхээс 3.5 дахин их. 27 гишүүний Газрын үнэлгээ: 8.4 тэрбум төгрөг, 37 гишүүний Газрын үнэлгээ: 2.4 тэрбум төгрөг.

7. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл

Хоёр бүлгийн үнэт эдлэлийн үнэлгээ ойролцоо буюу 27 гишүүнийх 6.0 тэрбум төгрөг, 37 гишүүнийх 6.1 тэрбум төгрөг.

8. Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл

Засаг хамгаалах талд байгаа 37 гишүүний Хадгаламж, бэлэн мөнгө нөгөө талд байгаа 27 гишүүнийхээс 3.0 дахин их. 27 гишүүний Хадгаламж, бэлэн мөнгө: 10.5 тэрбум төгрөг, 37 гишүүний Хадгаламж, бэлэн мөнгө: 31.2 тэрбум төгрөг.

9. Авлага

Хоёр бүлгийн авлага ойролцоо буюу 27 гишүүнийх 19.4 тэрбум төгрөг, 37 гишүүнийх 21.8 тэрбум төгрөг.

10. Зээл

Засаг хамгаалах талд байгаа 37 гишүүний Зээл нөгөө талд байгаа 27 гишүүнийхээс 3.0 дахин их. 27 гишүүний Зээл: 1.4 тэрбум төгрөг, 37 гишүүний Зээл: 4.1 тэрбум төгрөг.

11. Гишүүд тус бүрээр харвал

Дүрслэлийн толгой хэсэгт байх хөндлөн чиглэлийн сум дээр дарж Хөрөнгө орлогын төрлүүдийг харах боломжтой. 

Улаан - Засаг унагах талд байгаа 27 гишүүн, Саарал - Засаг хамгаалах талд байгаа 37 гишүүн.