Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ.

Өдгөө Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч  уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно. 

Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, АНУ болон Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол Улсаа  сурталчилсан үзэсгэлэн гаргасан билээ.

Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлээс: