Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү гишүүн өнгөрөгч аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанд 100%-ийн ирцтэй оролцжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монгол Улсын Их Хурлын 2018 оны Намрын ээлжит чуулган 2018 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, эхэлсэн билээ.

Нээлтээ хийснээс хойш УИХ-ын чуулган аравдугаар сард есөн удаа хуралдсан байна. Чуулганы хуралдаан зохион байгуулах комиссоос гишүүдийн аравдугаар сарын ирцийн мэдээллийг гаргажээ.

Эндээс харвал 75 гишүүнээс 34 нь хурлаа алгасаагүй байна. 2018 оны хаврын чуулганд таслалтын тоогоороо тэргүүлж байсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр нар өнгөрсөн сард хуралдаа таслалгүй суусан нь сайшаалтай.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар хамгийн бага буюу есөн удаагийн хурлаас 4-т нь л суусан нь орон нутагт болон гадаадад томилолттой байсан аж.

УИХ-ын 75 гишүүний аравдугаар сарын ирц:

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.